images

ОХУ-ын Эрхүү хотын их дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол, Хятад оюутнуудын дунд бильярд (пүүл), дартсын тэмцээн амжилттай боллоо.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-02-06

336

      ОХУ-ын Эрхүү хотын бильярдын “Меткий” клубт 2024 оны 02-р сарын 04-ний өдөр тус хотын их дээд сургуулиудад суралцаж байгаа монгол, хятад оюутнуудын дунд бильярд (пүүл), дартсын тэмцээн боллоо. Эл нөхөрсөг тэмцээнийг БНХАУ-ын Эрхүү дэх Урлаг, спортын Хэнлунцзяны салбар, Эрхүү хотын Бильярдын холбоо, Дартсын холбоо болон Монгол Улсаас Эрхүү хотод суугаа ЕКГ хамтран зохион байгуулав. Тэмцээнд монгол, хятадын 50 гаруй оюутан ур чадвар гарган өрсөлдөж, оюутны чөлөөт цагаар нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэв.

       Энэ арга хэмжээнд Эрхүү хотын 6 сургуулийн төлөөлөл болох Эрхүүгийн Хуулийн дээд сургууль, Байгалийн Улсын их сургууль, Зам, харилцааны их сургууль, Эрхүүгийн их сургууль, Анагаах ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 15 монгол оюутан эрэгтэй, эмэгтэй төрөлд оролцлоо.

Дартсын төрөл:

  • 1-р байр: Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Г.Батзориг
  • 2-р байр: Байгалийн их сургуулийн аспирант З.Оюун-Ундрах,
  • 3-р байр: Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн оюутан Б.Сондор эзлэв

Бильярдын төрөл:

Эрэгтэй төрөлд эхний гурван байрыг БНХАУ-ын оюутнууд эзэлсэн бол

Эмэгтэй төрөлд:

  • 1-р байр: Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн аспирант Э.Ариунжаргал,
  • 2-р байр: Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн оюутан Ш.Нарангэрэл,
  • 3-р байр: Эрхүүгийн Зам, харилцааны их сургуулийн оюутан У.Энхзаяа, Байгалийн Улсын их сургуулийн аспирант Б.Байгалмаа нар эзлэв.

Энэхүү арга хэмжээ нь Эрхүү хотод анх удаагаа хоёр улсын хооронд болж буйгаараа онцлог бөгөөд цаашид спортын бусад төрлөөр тогтмол зохион байгуулах талаар харилцан санал солилцов.