images

Боловсролын хамтын ажиллагаа

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-02-09

358

         Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал Монгол Улсын Дорноговь аймгийн Зүүнбаян сумын сургууль, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 155 дугаар сургуультай харилцан ойлголцол, хамтын ажиллагаа эхлүүлж буй ОХУ-ын Эрхүү хотын 44 дүгээр сургуулийн захирал Гребенникова Тамара Михайловна, 6 дугаар сургуулийн захирал Рябчевская Марина Александровна нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаанд амжилт хүсэж, баяр хүргэв. 
Энэхүү уулзалтад Эрхүү хотын Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Иванова Наталья Валеревна, Эрхүү хотын протоколын хэлтсийн орлогч дарга Татьяна Короткевич нар оролцож, санал солилцов.