images

Монгол – Оросын хамтарсан “Сибирская трикотажная мануфактура” ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-02-20

286

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал Монгол Улс, Эрхүү мужийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжиж буй Монгол – Оросын хамтарсан “Сибирская трикотажная мануфактура” ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг арга хэмжээнд Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн сайд Н.Г.Гершун, ОХУ-ын Эрхүү хотын Гадаад харилцааны яамны төлөөлөгчийн газрын тэргүүн Л.А.Курбатова нар оролцлоо.