Оросын “Оюутны хөдөлмөрийн отряд” байгууллагын “Труд Крут” чуулга уулзалт Москва хотноо зохион байгуулагдав
Оросын Оюутны хөдөлмөрийн отрядуудын орчин үеийн оюутны хөдөлгөөн эхэлсэн 20 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд 2024 оны 2-р сарын 16-17-ны өдрүүдэд Москва хотын ВДНХ (Улс ардын аж ахуйн ололт, амжилтын үзэсгэлэн)-ын цогцолбор танхимд оюутнуудын “Труд Крут” чуулга уулзалт боллоо. Дээрх байгууллага нь 1959 оноос Оюутны хөдөлмөрийн бүтээлч отрядуудын хөдөлгөөн Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн физикийн факультетын 339 сайн дурын оюутнууд зуны амралтаараа Хойд Казахстаны бүс нутгийн аж ахуйд 16 байгууламж барьж, дараа жил нь мөн сургуулийн 520 оюутан барилгын ажилд оролцож эхэлснээс үүдэлтэй аж.
Бүх Оросын олон нийтийн байгууллага болох "Оросын оюутны хөдөлмөрийн отрядууд" (РСО) нь тус улсын хамгийн хүчирхэг, нэр хүнд бүхий залуучуудын байгууллага бөгөөд ОХУ-ын 82 бүсээс 200 мянга гаруй оюутныг түр ажлын байраар хангаж, иргэний болон эх оронч боловсрол эзэмшүүлэх, залуучуудад бүтээлч ажил мэргэжлийн болон спортын чадавхийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. ОХУ-ын оюутны хөдөлмөрийн отрядуудын хөдөлгөөний 45 жилийн ойд зориулсан Бүх Оросын оюутны отрядын форум Москвагийн Кремльд болж байх үед орчин үеийн оюутны отрядын хөдөлгөөн 2004 оны 2-р сарын 17-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 20 жил, байгууллагын хувьд 65 жил болжээ.
Хоёр өдрийн ойн арга хэмжээнд ОХУ-ын 65 бүс нутгаас 1000 гаруй оролцогч, 45 гаруй хамтрагч байгууллага болон тус байгууллагын гишүүн их, дээд сургуулиудын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн дижитал орчны нээлт, инновац бүтээлүүдээ танилцуулж, үзэсгэлэн зохион байгуулав. Мөн энэ арга хэмжээнд ОХУ-ын нэрт дуучин Mary Gu буюу М.В.Гуса́рова ирж ая дуугаа өргөлөө.
Эхний өдөр Төрийн Думын Залуучуудын бодлогын хорооны 1 дүгээр орлогч дарга, "РСО" ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга М.С.Киселёв чуулга уулзалтыг нээв. “Ухамсартай ажил мэргэжлийн менежмент” лекцийг Оюутны төслүүдийн VK-ийн дарга Е.Михайловна тавьж, мөн “Мөрөөдлийн ажил олох үр дүнтэй хэрэгсэл” сэдвээр Superjob байгууллагын дэд ерөнхийлөгч А.А.Сараков залуу мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж буй өөрийн туршлагаас хуваалцсан.
Мөн “Төрийн Думын Залуучуудын Бодлогын Хорооны Дарга А.П.Метелев “Знание лекторий” лекц, Төрийн Думын Шинжлэх ухаан, боловсролын хорооны орлогч дарга Е.Харченко, “Эх орноо хамгаалагчид” Төрийн сангийн захирал А.Цивилева, Жижиг, дунд үйлдвэрийн хорооны 1 дүгээр орлогч дарга А.Когогина, “КАМАЗ” байгууллагын аюулгүй байдлын ерөнхий захирлын орлогч, Оюутны отярдуудын хөдөлгөөний ахмад дайчин С.Ф.Галиакберов, "Факультет" ХХК-ийн ерөнхий захирал С.А.Вищипанов нар өөрсдийн ажлын туршлага, үр дүнгийн талаар лекц уншив. Түүнчлэн "Оросын Оюутны хөдөлмөрийн отряд" байгууллагаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэх боломж, олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний уулзалт-ярилцлага зохион байгуулж, модератороор "РСО" -гийн дарга (командлагч) Д.А.Парамонов төв байгууллага, түүний ажил байдал, туршлага болон хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулсан.
Мөн ОХУ-ын бүс нутгийн Оюутны хөдөлмөрийн отрядууд болон Беларусь, Казакстан, Узбекистан, Азербайджаны төлөөлөл тус тусын оюутан залуусын хөдөлмөр эрхэлж буй явц, үр дүнг тайлагнаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа харилцан солилцлоо.
Чуулга ууүзалтад монголын талаас Эрхүүгийн Байгалийн Улсын их сургуулийн аспирант Б.Байгалмаа, тус сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч буй оюутан Б.Ариунболд нар оролцов. Б.Байгалмаа Монгол Улсын оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн орчин,одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийж, Оросын Оюутны хөдөлмөрийн отрядын шугамаар Эрхүүд сурч буй манай 200 гаруй оюутнууд зуны хөдөлмөр эрхлэх боломжтой талаар санал сэтгэгдлээ илэрхийлэв. Оюутан Б.Ариунболд, Азербайджаны оюутан Н.М.Алиев, Н.В.Сафаров нар ОХУ-ын “Россия 1” телевизэд энэхүү арга хэмжээ, үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцаж ярилцлага өгчээ.
Тус улсад суралцаж буй манай оюутнууд цаашид Оросын хөдөлмөрийн отрядын шугамаар техник, технологийнх нь баазад тулгуурлан бүтээн байгуулалтын ажилд биечлэн оролцох, практик дадлагажигчаар ажиллах нь цаашид мэргэжлийн болоод ажил, амьдралын туршлага хуримтлуулах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэхэд нь чухал хувь нэмэртэй.