images

Нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох

Иргэний бүртгэл

2023-04-04

1124

ЕКГ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоно. 
Үүнд:

  1. Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
  2. Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
  3. Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
  4. Төлбөр 10 ам.доллартой тэнцэх валют ба төлбөрийг картаар төлнө

Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх болон гадаад паспортын хуулбарыг ирүүлэх шаардлагатай.