Кино зураг авалтын зөвшөөрөл
Монгол Улсын Соёлын яамны харьяа “Монголын үндэсний кино урлагийн зөвлөл” нь кино урлагийг дэмжих талаар төрөөс баримталдаг бодлого, шийдвэрийн төсөлд санал, дүгнэлт гаргах, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангийн хөрөнгөөр кино төсөл, арга хэмжээ, кино бүтээх дэмжлэгийг "Кино урлагийн сан"-аар дамжуулан олгох, кино, телевизийн бүтээлийн зардлыг буцаан олгох үйл явцын талаар санал, дүгнэлт гаргах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын албан ёсны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. www.filmmongolia.gov.mn