images

“ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-03-27

204

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бүтээсэн "ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН" хэмээх энэхүү бүтээл нь 25 эрдэмтэн судлаач хамтран бүтээсэн, уг зохиолын 12 бүлэг 282 зүйлийн монгол бичгийн эх, түүний кирилл хөрвүүлгийн доор зүйл тус бүрийн утгыг уншигчид хялбарлан тайлан тайлбарласны дээр үг хэллэг, түүх, ёс заншилд холбогдох 4300 гаруй тайлбар хийсэн цогц бүтээл юм.
ХАМГИЙН ОЛОН ЗОХИОГЧТОЙ
Хэл, бичиг, түүх, соёл, угсааны зүй, газар зүйн салбарын 25 эрдэмтэн судлаач хамтран бичсэн.
ХАМГИЙН ЦОГЦ ЭХ
МНТ-ы 12 бүлэг 282 зүйл бүхий эхийг монгол бичиг болон кирилл бичгээр буулгасан буюу зохиолыг тухайн үеийн байдлаар нь унших боломжтой.
ХАМГИЙН ОЙЛГОМЖТОЙ
Утгын тайлал хэсэгт зохиолын хэл найруулгыг эрхэмлэн зүйл тус бүрийн агуулгыг хялбарчлан бичсэн.
ХАМГИЙН БҮРЭН МЭДЭЭЛЭЛ
“Удиртгал”-д зохиолын тухай ерөнхий мэдээллийг өгүүлсэн ба зүйл тус бүрийн доор түүхэн хүн ард, овог аймаг, улс иргэн, газар орон, үг хэллэг, үйл явдал, ёс заншил, зэр зэвсэг, эдлэл хэрэглэл зэрэгт холбогдох 4300 гаруй тайлбартай.
ХЭРЭГЛЭХЭД ХАМГИЙН ХЯЛБАР
“Агуулгын хураангуй” хэсэгт бүлэг тус бүрийн болон зүйлийн агуулгыг хураангуйлан товчилж бичсэн, “Тайлбарын хэлхээ” хэсгээс тухайн тайлбарын харгалзах зүйл, хуудасны тоог харах боломжтой.
Та бүхэн эл бүтээлийг Монгол Улсын “Үндэсний цахим сан”-гийн  https://esan.mn/p/delgerengui-tailbartai-mongolyn-nuuts-tovchoo  цахим хуудас болон гар утасны “esan” апп-д нэвтэрч, үнэ төлбөргүй уншихаас гадна https://www.facebook.com/photo/?fbid=767735098709861&set=a.550618893754817 хуудсаар дамжуулан худалдаж авах боломжтой юм байна.