ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
МУ-аас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдэд үзүүлэх консулын нэмэлт үйлчилгээ, МУ-ын визийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд дагаж мөрдөх үүрэгтэй.
ЕКГ-аас иргэдэд үзүүлж буй консулын үйлчилгээний төлбөр, хураамжийг суугаа орны валютаар тооцож авах бөгөөд үүнд тус улс дахь банкны ханш болоод Монголбанкнаас зарласан тухайн сарын дундаж албан ханшийг уялдуулан тооцдог.
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхаарна уу !