Буриадын соёлын төвийн үндэсний монгол бичиг, бийрийн бичлэгийн төгсөлтийн үйл ажиллагаа болов.
ОХУ-ын Эрхүү мужийн "Буриадын соёлын төв"-ийн дэргэдэх "ХАРААЦАЙ" үндэсний монгол бичгийн дугуйлан, бийрийн бичлэгийн 4 дэх төгсөлтийн уншлага болон бичгийн шалгалт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төгсөгчдөд батламж гардуулах хамтарсан ёслолын ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Эрхүүгийн Улсын их сургуулийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх Буриад соёлын гэрт амжилттай болж өндөрлөв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Эрхүү мужийн уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа монгол үндэсний бичиг үсгийн боловсрол, өв уламжлалыг буриад зон олонд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаараа ач холбогдолтойг онцолж, Ерөнхий консулын газрын консул Ц.Сийлэгмаа монгол үндэсний өв соёлоо тээгч, түгээгч нийт төгсөгчдөд баяр хүргэн амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулав.