images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ХААГДАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

СОНГУУЛЬ-2024

2024-06-12

105

ОХУ-ын Эрхүү хотод оршин суугаа Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар санал өгөх хүсэлтэй иргэн Та 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутыг дуустал  https://election.burtgel.gov.mn/request цахим хуудсаар орж бүртгүүлнэ үү. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн зургийг хавсаргаж бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа  ЕКГ-т байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө. ул.Лапина 11

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭРХҮҮ ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

 

2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр