images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ДУУСЛАА.

СОНГУУЛЬ-2024

2024-06-23

113

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Эрхүү хот дахь 40 дүгээр салбар комисс 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл ОХУ-ын Эрхүү хотод оршин сууж буй иргэдийнхээ саналыг Ерөнхий консулын газрын байранд авч дууслаа. 

ОХУ дахь салбар комисст сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд хамрагдсан нийт 545 иргэн байгаагаас Эрхүү дэх салбар комисст нийт 73 иргэн бүртгүүлсэн.  Үүнээс 68 иргэн /эрэгтэй 26, эмэгтэй 42/ саналаа өгч, сонгогчдын ирц 93,15 хувьд хүрлээ. 
 
Сонгогчдыг насны ангиллаар авч үзвэл
- 70 аас дээш насны ангилалд 1 иргэн,
- 65-69 насны ангилалд 1 иргэн,
- 60-64 насны ангилалд 3 иргэн,
- 55-59 насны ангилалд 5 иргэн,
- 50-54 насны ангилалд 6 иргэн,
- 45-49 насны ангилалд 5 иргэн,
- 40-44 насны ангилалд 3 иргэн,
- 35-39-ны ангилалд 2 иргэн,
- 30-34 насны ангилалд 2 иргэн,
- 25-29 насны ангилалд 7 иргэн,
- 20-24 насны ангилалд 25 иргэн,
- 18-19 ангилалд нийт 8 иргэн урьдчилсан санал хураалтад хамрагдлаа. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд идэвхтэй хамрагдсан нийт иргэд Та бүхэндээ баярлалаа. 

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссын Эрхүү хот дахь 40 дүгээр салбар комисс