“Үйл үгийн хэв-өөрөө, бусдаар, олноор үйлдэх, үйлдэгдэх, үйлдэлцэх” сэдэвт сургалт болно.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн монгол хэлний багш нарт зориулсан ээлжит цахим сургалт 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т “Үйл үгийн хэв-өөрөө, бусдаар, олноор үйлдэх, үйлдэгдэх, үйлдэлцэх” сэдвээр зохион байгуулагдах тул сонирхсон багш нарыг оролцохыг урьж байна.
Сургалтын цахим холбоос: https://us06web.zoom.us/j/84083972770?pwd=pYIkla1gKRAO2c7b3pJgvycj6bbSPL.1