images

Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлагын цахим хувилбар Төрийн албаны зөвлөлийн сайтад байршлаа.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2024-11-04

85

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн “Монгол хэлний тухай хууль”-д заасан чиг үүргийнхээ хүрээнд МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичгийн гарын авлага” номыг бэлтгэн гаргасан.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бичиж боловсруулсан тус гарын авлага нь зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй монгол бичгээ сурч, судлах, мэдлэг чадвараа дээшлүүлэх хэн бүхэнд зориулсан сурах бичиг болно.

Энэ холбоосоор орж, татаж авна уу.