images

ӨВ СОЁЛОО ТЭЭГЧ, ТҮГЭЭГЧ ХҮН БҮХЭНД ЗОРИУЛАВ

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2024-11-05

48

Монгол түмний өв соёл, оюуны дархлаа болсон үндэсний бичгээ сурч, сурталчилж, үр хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг билээ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичгийн хэрэглээг буй болгох, үндэсний бичгийг сурах, сургах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Нийтийн хэрэглээнд Монгол бичгийн цахим сурах бичиг” үндэсний бичгийн видео хичээлийг хүргэж байна. 

Цаашид үндэсний бичиг үсэг, түүх, өв соёлоо сурталчлан таниулах мэдээ мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Үндэсний өв соёлоо тээгч, түгээгч та бүхнийг хичээнгүйлэн суралцахыг ЕКГ-ын зүгээс уриалж байна.