images

Монгол бичгийн анхны AI бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрлээ.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2024-11-08

111

Цахим тооцоолуурт гараараа шивдэг цаг аль хэдийн ард хоцорчээ.

БНХАУ-ын Өвөр монголын “Эзэн өгүүлэгч шинжилгээ мэргэжлийн компани” AI технологид суурилсан мэргэжлийн үсэг бичгийн судалгаа, хэрэглээнд онцгой анхаарал хандуулж орчуулагч бийр, орчуулагч машиныг зохион бүтээсэн бол энэ удаад сүүлийн 2 жилийн туршид хөгжүүлж, 1000 гаруй удаагийн туршилт хийсний үр дүнд Windows, Apple-ийн бүх программд ажилладаг “Уран гар” хэмээх компьютерын ухаалаг гар (mouse)-ыг бүтээж, худалдаанд нэвтрүүлээд байна. Энэхүү “Уран гар” нь авиа таньж үсэг шивэх, зурган мэдээллийг таних, интернэт сүлжээгүй үед үндэсний бичгээр болон кирилл үсгээр хөрвүүлэх, интернэт сүлжээтэй үед 30 гаруй хятад нутгийн аялгууны авиа таних, 100 гаруй хэлээр орчуулга хийх зэрэг чадвартай онцгой бүтээл болжээ.