images

МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЭВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-11-11

45

ОХУ-ын Эрхүү хотноо 2024 оны 11 дүгээр сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Эрхүүгийн Үндэсний судалгаа, техникийн их сургуулиас олон улсын оюутны эрэгтэй сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах 5х5 тэмцээн зохион байгуулав.

Энэхүү тэмцээнд Монгол Улс анх удаа уригдсан бөгөөд доктор, профессор Т.Намнан захиралтай ШУТИС-ийн “Шаркс” багийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Эрхүү мужийн Эрхүүгийн Улсын их сургууль, Эрхүүгийн Үндэсний судалгаа, техникийн их сургууль, Эрхүүгийн зам харилцааны их сургууль болон ОХУ-ын олимпын сургуулийн Эрхүү хот дахь салбар сургууль, Буриадын Улсын их сургуулийн баг тамирчидтай өрсөлдөж, тэргүүн байр эзлэв.

Монгол Улсын ШУТИС-ийн баг тэмцээний “Б” хэсэгт хоёр багийн хамт орж, эхний тоглолтоо Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн багтай хийж 69:48 онооны харьцаагаар хожив. Эрхүү мужийн аварга энэхүү хүчтэй багтай тун өрсөлдөөнтэй тоглож, оноо тэнцүү явсан хэдий ч манай тамирчид ур чадвар, арга техникээр илүүрхэн ялалт байгуулж, алтан медаль, цомын эзэн боллоо.

Түүнчлэн Монгол Улсын ШУТИС-ийн “Шаркс” баг нь Оюутны Универсиад наадам, оюутны УАШТ-д дараалан 5 удаа түрүүлж байсан ба Оюутны лигийн 5 удаагийн аварга, 3 удаагийн мөнгө, хүрэл медальт шилдэг баг юм.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон болон Эрхүү хотноо суралцаж буй монгол оюутан залуус Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн баг тамирчдаа дэмжиж оролцлоо.