images

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулав.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-11-25

65

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан  арга хэмжээг ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас тус хотод ажиллаж, амьдарч , сурч байгаа монгол иргэдийн дунд зохион байгуулж өнгөрүүлэв.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан  арга хэмжээ  Художественный театрт  2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж уг  арга хэмжээг  Ерөнхий консул Б.Ичинхорлоо нээж үг хэлэв. Тус Ерөнхий консулын газраас монгол иргэддээ зориулан тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үйл явдлыг харуулсан түүхэн баримтат киног үзүүлсэн нь иргэд оюутан залууст түүхэн үйл явдлын үнэ цэнийг ойлгуулан таниулахад  ихэд дэмтэй зүйл болов. Мөн Эрхүү хотын консерваторийн хөгжимчид  болон оюутнууд оролцсон концерт болж, хүндэтгэлийн хүлээн авалтаар арга хэмжээ өндөрлөв. Оюутан залуус, иргэд эх орныхоо тусгаар тогтнол, эрхзүйт төр, эцэг өвгөдийнхөө гавьяаг үнэлэн цэгнэсэн сэтгэгдэлээ хуваалцаж, арга хэмжээ бүлээн дулаан сэтгэл хангалуун уур амьсгалаар дүүрэн өнгөрөв. Арга хэмжээнд 150 орчим иргэд оюутан залуус оролцов.