images

“Кочевник” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-11-26

42

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхт ойг тохиолдуулан Эрхүүгийн Монголын анд нөхдийн нийгэмлэгтэй хамтран арваннэгдүгээр сарын 26-нд “Кочевник” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг Эрхүүгийн Түүхийн музейд зохион байгуулав. Энэхүү үзэсгэлэн нь Эрхүүгийн гэрэл зурагчин Анна Диденко, Алексей Трофимов нарын Монголын байгаль, ахуй амьдралын сэдэвтэй 40 орчим гэрэл зургийн бүтээлийг толилуулж, нийтийн хүртээл болгох юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Эрхүүгийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга, Эрхүү мужийн хууль тогтоох хурлын нэгдүгээр орлогч дарга Кузьма Алдаров, Ерөнхий консул Б.Ичинхорлоо, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Эрхүү хот дахь төлөөлөгч, түүнчлэн Эрхүү мужийн Засгийн газар, Эрхүү хотын захиргааны төлөөлөгчид, Эрхүүгийн гэрэл зургийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцлоо.