images

“Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжгийн уралдаан зарлагдлаа.

Ерөнхий консулын газрын зарлал

2024-12-05

58

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдоржийн цомнол Ц.Сүхбаатарын хөгжим “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжгийг шинэчлэн, олон улсын хүүхдүүдтэй хамтран тоглож, Нэгдсэн Үндэстний байгууллагын 2024 оны уриалга болох эв нэгдэл, энх тайван, эх дэлхийгээ хайрлан хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлж, өнөөгийн хүүхэд багачуудын урлагийн авьяасыг хөгжүүлж, нүүдэлчдийн ахуйн соёлоор дамжуулан хүн хүнээ энэрэх сэтгэл, эв эе, хамтын хүчээр аливаа үйлсийг бүтээж болдог сэтгэлгээг нийтэд төлөвшүүлэх зорилгоор “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ-аас санаачлан хилийн чанад дахь Монгол сургуулиуд, Монгол Улсын 21 аймаг, нийслэл дүүргийн ЕБС, тусгай сургуулиуд, урлаг соёлын сургалтын төвүүдийн дунд энэхүү уралдааныг зарлаад байна.

Уралдаанд оролцох баг, клуб, сургуулиудын мэдүүлгийг 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд +976 8893 7711, +976 9456 9184 утсаар холбогдох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.