images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ерөнхий консулын газрын зарлал

2024-11-22

59

ОХУ-ын Эрхүү мужийн нутаг дэвсгэрт цаг агаар хүйтрэн, цас ихээр орж, хальтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан нийт тээвэрчид, зорчигч Та бүхнийг тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалан зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна. 2024 онд Заларинск дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон авто осол гаргаж хүний амь нас хохироосон, Нижнеудинск хотод техникийн бүрэн, аюулгүй байдлаа хангаагүйгээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг хайхрамж, болгоомжгүй байдлаас гэмт хэрэгт холбогдож байгаа харамсалтай явдлууд гарсаар байгаа тул ЕКГ-аас Та бүхэнд бүрэн бүтэн техник хэрэгсэлтэй, анхаарал сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.