images

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Батсүхийн Ичинхорлоо Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Иванович Кобзевт Консулын патент гардуулав.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-12-25

210

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Батсүхийн Ичинхорлоо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Иванович Кобзевт Консулын патент гардуулав.

Консулын патент гардуулсантай холбогдуулан Амбан захирагч И.И.Кобзев Ерөнхий консул Б.Ичинхорлоог хүлээн авч уулзан, Монгол Улс, ОХУ-ын Эрхүү муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.