images

MNS 7004 Монгол бичгийн гарын үйлдлийн системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-01-01

61

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс  албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөж эхэлсэн түүхэн энэ цаг үед Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчин ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэв.

Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлсэн бөгөөд гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://kb.mngl.net/

Тус гарын драйверыг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлсэн гэв.

 MNS 7004:2023 стандартын тухай мэдээллийг энд дарж авна уу.