images

“Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны шилдэг оролцогчид тодорлоо.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-01-25

62

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн нийтлэгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 22-ны өдөр боллоо.

Энэ жил тус уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 18 аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1200 гаруй бүтээл ирүүлжээ. Өнөө жил мөн “12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд эхний гурван байрт шалгарсан 6 сурагч “Боловсролын зээлийн сан”-гийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхтэй боллоо.

Уралдааны хамгийн отгон оролцогч нь Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1-ийн “а” ангийн сурагч У.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 1-ийн “а” ангийн сурагч М.Бүжлхам, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн 80 настай С.Цэнд-Аюуш нар байв. 

 

Уралдааны хамгийн ахмад болон отгон оролцогчид: Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн, Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1-ийн “а” ангийн сурагч У.Ганзаяа нар.

Уралдааны дүнг танилцуулж байна.

1.“1-7-р ангийн сурагчид” ангилалд:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 7-гийн “Б” ангийн сурагч Б.Ууганчимэг

2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч А.Хүслэн

3.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 4-ийн “Д” ангийн сурагч Ж.Ананд

Тусгай байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч Б.Бат-Эрхэс, Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 2-ын “Б” ангийн сурагч М.Анужин нар шалгарлаа.

“8-11-р ангийн сурагчид” ангилалд:

1. Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11-ийн “В” ангийн сурагч Б.Намуунзаяа

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 9-ийн “Г” ангийн сурагч Н.Цэцэгдэлгэр

3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 8-ын “Г” ангийн сурагч А.Төвшинзаяа

Тусгай байрт Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн харьяа ахлах ЕБС-ийн 10-ын “Б” ангийн сурагч Б.Тэргэл, Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч Д.Жинжийбадам нар шалгарав.

2. “12-р ангийн сурагчид” ангилалд:

Тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарч, МУИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь тэтгэлгээр суралцах эрхээр:

- Архангай аймгийн Хайрхан сумын сумын ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч П.Алтанболор,

- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Н.Алдармаа,

 - Нийслэлийн ЧД-ийн 23-р сургуулийн 12-ын “А” ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ нар шагнууллаа.

 Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр:

- Сэлэнгэ аймгийн Номгон сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Г.Лхагванаран,

- Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Б.Номингэрэл,

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч Г.Ууганбаяр нар тус тус гардах эрхтэй болсон байна.

Тусгай байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч М.Маралмаа, Нийслэлийн БГД-ийн “Оюуны ундраа” ЕБС-ийн 12-ын “7” ангийн сурагч Г.Гүндэлмаа нар шалгарчээ.

 3. “Мэргэжлийн багш” ангилалд:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Сүлдбаяр

2. Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах ЕБС-ийн МХБУЗ-ын багш М.Алтанзул

3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ

Тусгай байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн МХБУЗ-ын багш О.Баасан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Долгормаа нар шалгарлаа.

 4.“Насанд хүрэгчид” ангилалд:

1. Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн, эм зүйч Д.Лхагвадулам

2. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 2-р ангийн оюутан Б.Билгүүнсаран

3. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Ж.Долгор

Тусгай байрт  ШУТИС-ХУС-ийн 5-р ангийн оюутан Б.Хандсүрэн, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн англи хэлний багш Л.Ууганжаргал нар шалгарав..

5."Уран бичлэг" ангилалд:

1. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан О.Ганжигүүр

2. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Д.Оюун-Эрдэнэ

3. “Бичиг соёл” төвийн багш Б.Зэсмаа

Тусгай байрт МУИС-ийн ШУС-ийн монгол хэл шинжлэлийн магистрант П.Саранбилэг, Нийслэлийн БЗД-ийн “Анима” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Н.Балжинням нар шалгарлаа.

6.“Сайхан бичигтэн анги” ангилалд:

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Г.Энхсайханы бэлтгэсэн 11-ийн “А” ангийн хамт олон

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн МХБУЗ-ын багш Т.Хишигдэлгэрийн бэлтгэсэн 12-ын “А” ангийн хамт олон

3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн МХБУЗ-ын багш Б.Анхбаярын бэлтгэсэн 8-ын “В” ангийн хамт олон

Тусгай байрт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” ангийн хамт олон, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургуулийн МХБУЗ-ын багш Б.Цэцэгмаагийн бэлтгэсэн 12-ын “Г” ангийн хамт олон шалгарав.

 7.“Бичвэрийн бус бүтээл” ангилал

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч Ж.Ариунзул 

2. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин Н.Адилбиш 

3. “Зүүн хүрээ” коллежийн оюутан, ахмад настан Л.Бямбасүрэн

Тусгай байрт МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 3-р ангийн оюутан С.Баярмөнх, Завхан аймгийн Улиастай сумын "Чандмань эрдэнэ" ЕБС-ийн 8-ын “Б” ангийн сурагч У.Чимидлхам нар шалгарлаа.

 8.“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд” ангилалд:

1. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын иргэн, уран бичээч Баягууд Соёл

2. БНХАУ-ын Хөхнуур мужийн иргэн, уран бичээч У.Самтан

3. ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Булгутова Арюна

Тусгай байрт ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Булгутова Ольга, Борхонова Ирина нар шалгарчээ.

​​​​​​​Мөн академич “Шадавын Лувсанвандан сан”-гийн Хүндэт шагналаар

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Э.Баттогтох,

Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-ийн Хүндэт шагналаар 

- Хөвсгөл аймгийн Боловсролын газрын монгол хэл, бичиг, уран зохиолын судлагдахуун хариуцсан арга зүйч, багш О.Нямгэрэл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, МУИС-ийн профессор Т.Дашцэдэний Хүндэт шагналаар

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч О.Энхбаасан

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Луузаны Хүндэт шагналаар

- Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн эко урлалын багш Б.Нарантунгалаг

Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналаар

- “Зүүн хүрээ” коллежийн оюутан Ч.Дэлгэрцэцэг

Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо /МХББСҮХ/-ны Хүндэт шагналаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн, мөн сургуулийн 12-ын Б” ангийн хамт олон

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямын Хүндэт шагналаар “Этүгэн” их сургуулийн хүний их эмчийн 5-р ангийн оюутан У.Алтанцэцэг нар тус тус шагнууллаа.