Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар ОХУ-ын Эрхүү хотод ажлын айлчлал хийж Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтой уулзалт хийв.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй Хөвсгөл аймгийн төлөөлөгчид 2025 оны 01 дүгээр сарын 30, 31-ны өдөр Эрхүү хотод ажлын айлчлал хийв. Төлөөлөгчид Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтай уулзаж хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.