images

Ерөнхий консул Б.Ичинхорлоо Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” уран бичлэгийн студийн үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-03-25

150

Ерөнхий консул Б.Ичинхорлоо 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” уран бичлэгийн студийн мастер класс, нээлтэй хичээлд уригдан оролцож, дугуйлангийн үйл ажиллагаатай танилцав.

“Хараацай” уран бичлэгийн студи нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үндэсний монгол бичгийн хичээл, бийрийн бичиг заахаас гадна буриад, монгол түмний түүх соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн тус төвийн үйл ажиллагааг манай Ерөнхий консулын газар дэмжиж, хамтран ажиллаж ирсэн уламжлалтай.

“Монгол хэлний тухай” хуулийн нэг чухал заалт төрийн албан хэргийг кирилл, монголоор хослуулан хөтөлнө хэмээн заасанчлан Монгол Улс 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олон мянганы түүхтэй төрийн бичгээ албан ёсоор эгүүлэн хэрэглэж, хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод иргэн бүр монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлээ болгож, үндэсний монгол бичгээ хэрэглэх, уламжлах, түүх соёлоо суугаа орондоо таниулах чиглэлд бид онцгой анхаарал хандуулан ажиллаж байна хэмээн Ерөнхий консул онцлон тэмдэглээд “Хараацай” уран бичлэгийн студийн тэргүүлэгч, багш, суралцагчдад амжилт хүсэв.