images

“ЭЛЧИН САЙД КЭЙТИ СМИТТ-Д “АЛТАН ГЭРЭГЭ” ГАРДУУЛАВ”

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-03-28

206

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смиттийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд К.Смитт богино хугацаанд идэвх зүтгэл гарган ажиллаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын ажил үйлст нь амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэв.

Дээрх мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. 

Эх сурвалж:
Монгол Улсын Гадаад харилцааны яам 

Хүмүүн бичиг сонин