МОНГОЛ ТУУРГАТНЫ “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” ОЛОН УЛСЫН ЕСДҮГЭЭР УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
МОНГОЛ ТУУРГАТНЫ “МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” ОЛОН УЛСЫН ЕСДҮГЭЭР УРАЛДААНЫ УДИРДАМЖ-2025
Уралдааны зорилго: 1000 жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх 2015 онд УИХ-аар баталсан “Монгол хэлний тухай хууль”, 2020 онд Монгол Улсын Засгийн Газрын баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” зэрэг төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх болон үндэсний шашин, соёлын эх сурвалжийг танин мэдүүлэхэд оршино.
Уралдааны хэлбэр: 1. Бичгийн, 2. Бүтээлийн
1. Бичгийн уралдааны ангилал:
а/ ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид
б/ ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид
в/ Насанд хүрэгчид (Оюутан, залуучууд, хүрээ хийдэд ажиллаж, шавилан сурч буй лам хувраг, монгол бичигтнүүд)
г/Мэргэжлийн багш нар (Монгол хэл, уран зохиолын багш нар, мэргэжлийн хүмүүс)
2. Бүтээлийн уралдаан:
Бүтээлийн ангилалд оролцогчид цаас, торго, мод, төмөр зэрэг бусад материалаар Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, эртний уран зохиол болон яруу найргийн сонгодог мөртөөс уран бичих, зурах, сийлэх, оёх, наамал бүтээлээр оролцоно. Бүтээлийн ангилалд сурагчид, насанд хүрэгчид гэж шалгаруулна.
Уралдааны бүртгэл: (Хураамжгүй.)
Оролцогчид 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудсанд байрлах холбоосоор бүртгүүлнэ.
Онлайнаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд 2025 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 23-ны 18:00 цаг хүртэл МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн “Монгол бичиг”-ийн өргөө сургалтын танхимд биечлэн бүртгүүлэх боломжтой.
Уралдааны нээлт:
2025 оны 04 дүгээр сарын 26-ны 10 цагт “Өндөр гэгээн Занабазар”-ын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн хурлын танхимд /Жанрайсаг бурханы баруун талд/
Уралдааны шалгаруулалт:
а/Уралдаанд биечлэн ирж оролцоно.
б/ Уралдаан 2025 оны 04 дүгээр сарын 26-27 - ны өдрүүдэд МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын Бурханы Шашны Их Сургууль дээр болно.
в/ ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид: 2025 оны 4 дүгээр сарын 26 –нд 10:00 цагаас,
г/ ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид: 2025 оны 4 дүгээр сарын 26 –нд 14:00 цагаас,
д/ Мэргэжлийн багш нар болон Насанд хүрэгчид: 2025 оны 4 дүгээр сарын 27 –нд 10:00 цагаас тус тус эхэлнэ.
е/ Бүтээлийн уралдаанд оролцогчид 2025 оны 4 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн сургалтын танхимд бүтээлээ ирүүлнэ. (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгоно.)
Бичгийн уралдаан дүгнэх журам: Уралдаанд оролцогчдыг алдаагүй зөв, хичээнгүй цэвэр бичсэн болон уралдааны сэдвийн агуулга, найруулгын бүтэц, зөв бичгийн чадвар, сонгодог монгол бичгийн хичээнгүй тигээр бичсэн зэргийг харгалзан шалгаруулна.
Уралдааны дүн: 2025 оны 4 дүгээр сарын 27-нд 18:00 цагт Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудсанд нийтэлнэ.
Шагнал гардуулах ёслол: 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн “Их гэр”-т болно.
Идэвхтэй оролцсон 30 хүртэл оролцогчийн талархал, номын шагналыг мөн өдрийн 15:00 цагаас “Дашчойнпэл дацангийн сургалтын танхим”-д олгоно.
Ангилал тус бүрт:
Тэргүүн байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр: - Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдгийн шилдэг нэг оролцогчийг Монгол туургатны “Шилдэг”-ээр шалгаруулж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
- Мэргэжлийн багш нарын ангилалд байр эзэлсэн тав хүртэлх багшид БШУЯ-ны “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг гардуулна.
- Амжилттай оролцсон зургаа хүртэлх оролцогчийг “Монгол бичгийн нийгэмлэг”, “Үндэсний бичиг сэргээх сан”-ийн мөнгөн шагналаар шагнана.
Ерөнхий зохион байгуулагч: МБШТөв Гандантэгчэнлин хийд
Хамтран зохион байгуулагч: БШУЯам, “Монгол бичгийн нийгэмлэг”, МБШИС, “Билгийн мэлмий” сэтгүүл, Гандан ТВ, Лавайн эгшиг” радио, “Билгийн мэлмий” сонин
Холбоо барих: Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудасны онлайн туслах, утас: 99269209, 88100709, 11-305973 /ажлын цагаар/
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/rDmN95KbwSQyAUQFA