АРДЫН БАГШ Д.ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
АРДЫН БАГШ Д.ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-23” БОЛНО.
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 23 дахь жилдээ 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулна.
Бүртгэл: МУИС, Хичээлийн 2 дугаар байр, 301, 305 тоот танхим, 2025.04.14-нөөс 18-ны өдрийн 10:00_17:00 цагт (цахим)
Шагнал: - Мөнгөн шагнал
- “Болор дуран” алдаа шалгуурын нэг жилийн эрх
- “КиМо” монгол бичиг хөрвүүлэгчийн нэг жилийн эрх
- Ном, бүтээл
Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар гардуулна.
Зохион байгуулагч:
- МУИС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
- МУИС, Монгол судлалын хүрээлэн
- МУИС, МХХШТ-ийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл
Дэмжигч байгууллага:
- Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам
- Чингис хаан үндэсний музей
- Чингис хааны өв, соёлын хүрээлэн
- Нийслэлийн боловсролын газар
- МУИС Пресс Дэлгүүр
- МУИС-ийн “Монгол Гэсэр” төсөл
- Болорсофт ХХК - Удам соёл ХХК
- ЮНИПРЕСС ХХК
- МУИС-ийн төгсөгчид
- Хан төгс ур НҮТББ
Холбоос:
1. https://dep.num.edu.mn/mhhsh/?p=3031
2. https://www.facebook.com/share/18rx8kVsXm/?mibextid=wwXIfr