“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Монгол Улсын Их Хурлын 2015 онд баталсан Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 онд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”, “Алсын хараа-2050” зэрэг төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх хүрээнд цаашид бүх нийтээр монгол бичгийн хэрэглээг буй болгох, үндэсний бичгийг сурах, сургах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОХУ-ын Эрхүү дэх ЕКГ-ын хариуцсан консулын тойрогт суралцаж буй монгол, буриад оюутан, залуусын дунд “Сайхан бичигтэн”, “Тэргүүний уншигч”, “Шилдэг бүтээл” төрлөөр “ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” монгол бичгийн уралдааныг зохион байгуулж, үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Удирдамжтай танилцаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.