images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БУЙ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА Ү ВОН ШИГ БАРААЛХАВ.

ҮНДЭСНИЙ БИЧИГ

2025-04-29

149

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй энэхүү айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар