“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” УРАЛДААНЫ САЙХАН БИЧИГТЭН АНГИЛАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДОО АЛДАРШУУЛЖ БАЙНА.
Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас Эрхүү хотын хэмжээнд анх удаа “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй “ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” 3 төрөлт монгол бичгийн уралдааны "САЙХАН БИЧИГТЭН" ангиллын дүн гарлаа.
Уралдаанд идэвхтэй оролцсон Эрхүүгийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” монгол бичиг, бийрийн бичгийн дугуйлан, Эрхүүгийн Улсын их сургууль, Эрхүүгийн Үндэсний судалгаа, техникийн их сургууль, Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн оюутнууд манлайлан оролцсонд онцгойлон баяр хүргэж, амжилт хүсье.
Та бүхэн шилдэг оролцогчидтой танилцана уу.