images

ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН ЭРХҮҮ МУЖИЙН ЗАХИРАГЧ И.И.КОБЗЕВЫН УРИЛГААР ЭРХҮҮ ХОТОД АЙЛЧЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-05-10

40

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Эрхүү мужийн захирагч И.И.Кобзевын урилгаар 2025 оны 05 сарын 07-ны өдрөөс 05 сарын 09-ний өдрүүдэд Эрхүү хотод айлчлав. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев, албаны бусад хүмүүстэй уулзан, хоёр талын Онцгой байдлын албаны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцов.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Мэдээллийн технологи, инновацын төвийн дарга, бригадын генерал Д.Намсрай, ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Дөлгөөн нар Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев болон албаны бусад хүмүүс, генералуудын хамтаар оролцож, Зөвлөлтийн  дайчдын дурсгалд зориулсан мөнхийн гал цогцолборт цэцэг өргөв.

Айчлалын үеэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Эрхүү мужийн Ангарск хотын Гинжит техникийн үйлдвэр, Эрхүү хотын Суворовын нэрэмжит цэргийн сургууль, Эрхүү мужийн  Онцгой байдлын газрын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцан, Генералуудын клубын гишүүд, албаны бусад хүмүүстэй уулзав.