images

“ДУРСАМЖИЙН ЦЭЦЭРЛЭГ” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ОРОЛЦОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-05-10

33

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Эрхүү мужийн Ойн яам, "Эрхүүгийн ойн аж ахуй" улсын төсөвт байгууллагаас зохион байгуулсан "Экологи" үндэсний төслийн хүрээнд "Дурсамжийн цэцэрлэг" Олон улсын мод тарих арга хэмжээнд Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон оролцов. Энэхүү арга хэмжээний зорилго нь Аугаа их эх орны дайны үеэр амь үрэгдсэн хүн бүрийн дурсгалд зориулан ногоон хөшөө бий болгох явдал юм. ОХУ-ын хэмжээнд дайнд амь үрэгдсэн 27 сая хүний ​​дурсгалд зориулж 27 сая мод суулгасан байна.

Арга хэмжээнд Эрхүү мужийн захирагч И.И.Кобзев, Эрхүү мужийн ГХЯ-ны ТГ-ын тэргүүн А.А.Котельников, Эрхүү хотод суугаа ДТГ-ын тэргүүнүүд зэрэг Эрхүү хотын төрийн байгууллагын 450 гаруй албан хаагчид оролцож, 24 мянган нарс мод суулгав.