images

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.ДЭМБЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРХҮҮ ХОТОД АЖИЛЛАВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-05-15

31

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2024 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод  уулзахдаа “Эгийн гол” УЦС-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт нөлөөлөх байдлыг судлах хоёр оны эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулахаар тохирсоны дагуу 2025 оны 01 дүгээр сард хоёр улсын байгаль орчны сайд нар хамтарсан ажлын хэсэг байгуулсан.  

    Энэхүү хамтарсан багийн Монголын талын ахлагч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл тэргүүтэй эрдэмтдийн баг тус ажлын хэсгийн оросын талын эрдэмтэдтэй хийх зөвлөлдөх уулзалт 2025 оны 5 дугаар сарын 13-14 ний өдрүүдэд Эрхүү хотод болов. 

      Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэлийг ОХУ-ын Эрхүү мужийн Захирагч Кобзев.И.И хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв.  
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл Эрхүүгийн Үндэсний судалгаа, техникийн их сургуульд 2017 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байсан бөгөөд энэ үеэр тус сургууль түүнд  “Хүндэт профессор” цол олгов.