ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТЫН “ПЕРСЕЙ” ТӨВД МОНГОЛ БОЛОН ОУ-ЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКОЛОГИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН ЗУСЛАНГИЙН ЭЭЛЖ ЭХЭЛЛЭЭ.
2025 оны 5 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотын “Персей” төвд Монгол болон ОУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар ангийн сурагчдад зориулсан экологи, соёл, боловсролын анхны олон улсын сургалт амжилттай эхэлж байна.
Энэхүү сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын 155, Дорноговь аймгийн Зүүнбаян сум, ОХУ-ын Эрхүү хотын 6, 44-р сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 40 гаруй сурагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Эрхүү хотын захирагчийн орлогч Валентине Феофановне Вобликовой, Эрхүү хотын Боловсролын сайд Максиму Александровичу Парфенову, Нийслэлийн Засаг даргын орлогч - Эрхүү хотын захиргааны Нийгмийн бодлого, соёлын хорооны дарга Татьяна Николаевна Эдельманд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Эрхүү дэх төлөөлөгч Алексей Анатольевич Котельников, Монгол улсаас ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консул Б.Ичинхорлоо, "Сириус" боловсролын төвийн боловсролын сангийн нөөц, арга зүйн төвийн тэргүүн Игорь Николаевич Барышев, Ойн аж ахуйн сайд Павел Васильевич Кирдяпкин, Монгол Улсаас Зүүнбаян сумын сургуулийн захирал Хадбаатар Отгонбаяр, Нийслэлийн 155 дугаар сургуулийн багш Дунгаа Содномдулам нар оролцож, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
Энэхүү хөтөлбөр нь сурагчдад зөвхөн экологийн боловсрол олгоод зогсохгүй өөр өөр орны соёл, уламжлалыг сурталчлах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болж байна.