АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орж буй Лео Зенгэд баяр хүргэж, Австрали нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг гэж үздэгийг тэмдэглэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. https://president.mn/mng/?p=12895
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар