БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. https://president.mn/mng/?p=12924
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар