МОНГОЛ, АВСТРИ УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА.
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
- “Монгол, Австрийн хамтарсан тунхаглал”
- “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”
- “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
- “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
- “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Австри Улсын Сангийн яам хоорондын эрмэлзлийн захидал”
- “Шинэлэг технологи, уул уурхай, ашигт малтмал, шилдэг туршлагын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны сангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”
- “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээрийг 2025-2030 онд хэрэгжүүлэх протокол”
- “Монгол Улсын Консерватор болон Бүгд Найрамдах Австри Улсын Венийн хөгжим, урлагийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”
- “Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
Дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. https://president.mn/mng/?p=12942
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар