ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРДАР БЕРДЫМУХАМЕДОВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. https://president.mn/mng/?p=12999
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар