БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧИЛЛОО.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Чингис хаан үндэсний музейд зочиллоо.
Хүндэт зочдыг Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун угтан авч, музейн танхимуудаар зочлуулж, манай улсын түүх, соёлын өвийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүн, гэргийн хамт музейн үзмэрүүдтэй танилцаж, Чингис хаан үндэсний музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний монгол бичгээр хүлээн авч уншин, мэдлэг чадвараа нэмэгдүүлээрэй. https://president.mn/mng/?p=12971
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар