images

Ерөнхий консул Б.Ичинхорлоо ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн захирал А.Ф.Шмидттай уулзав

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-06-02

22

Ерөнхий консул Б.Ичинхорлоо Эрхүүгийн Улсын их сургуулийн захирал А.Ф.Шмидттай 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уулзав.

Уулзалтаар хоёр улсын их дээд сургуулиудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Эрхүүгийн Улсын их сургууль ШУА, МУИС, МУБИС, ШУТИС, Дорноговь аймгийн боловсрол, соёл, урлагийн газартай амжилттай хамтран ажиллаж байгааг талууд дурдаж өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хүрсэн түвшингээ хадгалахын зэрэгцээ цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Эрхүүгийн Улсын их сургууль нь 1918 онд байгуулагдсан 8 институт, 11 факультет бүхий Сибирийн томоохон их сургуулиудын нэг бөгөөд 14000 гаруй оюутан төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байна. Тус сургуульд 28 монгол оюутан бакалавр, магистр, докторантурт биологи, экологи, менеджмент, эрх зүй, сэтгэл судлал, сэтгүүл зүй болон орос хэл судлалаар суралцаж байна.