“БААТРУУДЫН ЭР ЗОРИГИЙГ ХҮНДЭТГЭХ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Аугаа эх орны ялалтын 80 жилийн ойд зориулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ЕКГ, Эрхүү хот дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгтэй хамтран “Баатруудын эр зоригийг хүндэтгэх“ арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Залуу үед баатарлаг өнгөрсөн үеийн түүхийн талаар мэдлэг олгох, Монгол-Оросын дайчдын мөр зэрэгцэн тулалдаж явсан үеийг эргэн сануулах зорилгоор зохиож буй энэхүү арга хэмжээнд Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга К.Р.Алдаров, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь ТГ, Эрхүүгийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд болон Эрхүү дэх МОХ, оюутнууд оролцлоо.
Оролцогчид дэлхийн II дайнд амь үрэгдсэн Сибирийн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн гал цогцолборт цэцэг өргөж, ЗХУ-ын 2 удаагийн баатар, армийн генерал Афанасий Павлантьевич Белобородовын төрсөн Баклаши тосгон дахь хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.