images

“МОНГОЛ АХАН ДҮҮСИЙН ТУСЛАМЖ, ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ТҮҮХЭН БАРИМТАТ ҮЗЭСГЭЛЭН Н.Н. МУРАВЬЁВА-АМУРСКИЙН НЭРЭМЖИТ ЭРХҮҮ-АЗИЙН ЦОНХ МУЗЕЙД

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-09-04

21

“Монгол ахан дүүсийн тусламж, ялалтын төлөө хамтдаа” түүхэн баримтат үзэсгэлэн Н.Н.Муравьёва-Амурскийн нэрэмжит “Эрхүү-Азийн цонх” музейд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нээлтээ хийв. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Эрхүү мужийн Захирагчийн орлогч, Эрхүү мужийн Оросын цэргийн түүхийн нийгэмлэгийн өмнөд салбарын дарга Андрей Южаков, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хотын төлөөлөгчийн газрын тэргүүн А.Котельников, дэд консул Ж.Хажидсүрэн, Монгол Улсын Үндэсний архивын дарга Ч.Сайнжаргал, Эрхүү хотын архивын агентлагийн дарга С.М.Жабиньский болон холбогдох газрын удирдлагууд оролцлоо.

Эрхүү хотын архивын эрхлэгч С.М.Жабиньский “Монгол ахан дүүсийн тусламж, ялалтын төлөө хамтдаа” түүхэн баримтат үзэсгэлэн нь Монгол Улсын Үндэсний архивын газартай хамтран гаргаж буй үзэсгэлэн болохыг нээлтийн үгэндээ онцолж 1945 онд фашист Германыг болон милитарист Японыг бут цохих боломжуудын нэг нь Монголын материал, хүнсний тусламжийн ач тус байсан ба Орос улс үүнийг ямагт санаж, талархаж байдаг хэмээн Андрей Южаков онцлон тэмдэглэлээ.

Дээрх үзэсгэлэнд Оросын Холбооны Улс, түүний бүс нутгийн архивуудаас, мөн Монгол Улсын Үндэсний төв архиваас 100 гаруй архивын баримт материалыг толилуулсан бөгөөд Эрхүү мужийн орон нутгийн музейн үзмэрүүд ч багтсан байна. Эрхүү хотод Монголын үндэсний архиваас Эх орны дайны үеийн томоохон баримт бичгийн багц ийнхүү дахин тавигдаж байна.