МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН 10-Р ЧУУЛГА УУЛЗАЛТАД
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод (2025.09.04) хүрэлцэн ирлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” ОУ-ын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Приморийн хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.
![]() |
![]() |
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайд саатаж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын үзэсгэлэнгийн танхимуудаар зочиллоо. Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын тэргүүн А.С.Николаев нар байлцлаа.
![]() |
![]() |
![]() |
![]() |
Үзэсгэлэнд Алс Дорнодын холбооны тойргийн 11 бүс нутаг, мужууд онцлог, соёлоо харуулсан бараа бүтээгдэхүүн, бүтээл, олдвор, гоёл чимэглэлээ дэлгэсэн төдийгүй урлаг соёлын үйл ажиллагаа толилуулж байна. Тухайлбал, Саха Улс алмазан бүтээл, мөнхийн цэвдэг газраас олдсон арслан, зааны олдвор зэргийг зочдод танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 09 дүгээр сарын 05-нд Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно.
Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/27311, https://gogo.mn/r/wox2dk