images

ЭРХҮҮГИЙН ҮНДЭСНИЙ СУДАЛГАА ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-09-09

35

Эрхүүгийн үндэсний судалгаа техникийн их сургууль 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Энэ хугацаанд ЭҮСТИС нь 250 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд тус сургуулийн төгсөгчид ОХУ-д болон гадаадын бусад орнуудад амжилттай ажиллаж байна. ЭҮСТИС-д одоо 18 мянга орчим оюутан суралцаж байгаагаас 80 монгол оюутан сурч байна. 1963 оноос эхлэн монгол оюутнууд суралцаж ирсэн бөгөөд нийт 1.5 мянган оюутан сураж төгссөн байна.

Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн 95 жилийн ойн баярын мэндчилгээ, хүндэтгэлийн үг хэлж сургуулийн зарим багш нарт Монгол Улсын шагналыг гардуулав.

Арга хэмжээнд тус их сургуулийг төгссөн гадаад дотоодын олон арван төгсөгчид болон хамтран ажилладаг ОХУ-ын ЭН+ грүпп, Газпром гэх мэт олон томоохон компанийн төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Уул уурхайн сайд Г.Дамдиннямаас мэндчилгээ ирүүлсэн бөгөөд тус сургуулийг 1979 онд төгсөгч Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн болон Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч , МУБИС-ийн зөвлөх профессор С.Эрдэнэмаам нар оролцов.