ЭРХҮҮГИЙН ЗАМ ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛИЙН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР
Эрхүүгийн зам тээврийн их сургууль 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 50 жилийн ойн баяраа тэмдэглэв. Энэ хугацаанд ЭЗТИС нь 205 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд тус сургуулийн төгсөгчид ОХУ-д болон гадаадын бусад орнуудад амжилттай ажиллаж байна. ЭЗТИС-д одоо 6 мянга 800 орчим оюутан суралцаж байгаагаас 68 монгол оюутан сурч байна. 1986 оноос эхлэн монгол оюутнууд суралцаж ирсэн бөгөөд нийт 543 оюутан сураж төгссөн байна.
Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Эрхүүгийн зам тээврийн их сургуулийн 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас мэндчилгээ ирүүлсэн бөгөөд тус сургуулийг төгсөгч «Улаанбаатарын төмөр зам» Монгол-Оросын хувьцаат компанийн төлөөлөл оролцов.