images

ЭРХҮҮ ХОТОД БҮХ ОРОСЫН ЖҮДО БӨХИЙН ТАВДУГААР НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-09-29

53

Эрхүү хотын “Байкал-Арена” спортын ордонд 2025 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын биеийн тамирын гавьяат ажилтан А.А.Сахиуллины нэрэмжит жүдо бөхийн Бүх Оросын тавдугаар нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь –46-90+кг хүртэлх жингийн 9 төрлөөр явагдсан бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Өмнөд Солонгос Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс болон ОХУ-ын Алс дорнодын тойрог, Сибирь, Төв болон Уралын Холбооны тойргоос нийт 118 тамирчин оролцов.

Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрыг төлөөлж дэд консул Б.Батмөнх оролцон баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.

Монгол Улсаас тус тэмцээний –60 кг, –66 кг болон –73 кг-ын жинд нийт 3 тамирчин оролцсон бөгөөд –66 кг-ын жинд тамирчин А.Батцэнгэл 5 дугаар байранд шалгарав.

Бүх Оросын жүдо бөхийн уг тэмцээнийг 2021 оноос жил бүр ОХУ-д уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү тэмцээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2024 он хүртэл нийт 700 тамирчин оролцсон байна.