УЛААНБААТАР ХОТЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ УРАН ЗУРАГ, ДУУ ХӨГЖМИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ЭРХҮҮ ХОТНОО АЙЛЧИЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын Хүүхдийн ордны уран зураг, дуу хөгжмийн дугуйлангийн сурагчдын төлөөлөл 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Эрхүү хотод айлчлана.
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Эрхүү хотын захиргааны Нийгмийн бодлогын болон Соёлын хэлтсийн дарга О.А. Стрекаловская төлөөлөгчдийг Эрхүү хотын захиргааны байранд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтанд ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консул Б.Ичинхорлоо, дэд консул Ж.Хажидсүрэн, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хотын төлөөлөгчийн газрын тэргүүн А.Котельников, Эрхүү хотын захиргааны гадаад харилцаа, ёслолын хэлтсийн дарга Т.Короткевич нар оролцлоо.