БАЙГАЛИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Байгалийн улсын их сургууль 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Энэ хугацаанд БУИС нь 250 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд төгсөгчид ОХУ-д болон гадаадын бусад орнуудад амжилттай ажиллаж байна. БУИС-д одоо 16 мянга орчим оюутан суралцаж байгаагаас 16 монгол оюутан байна. 1934 оноос эхлэн монгол оюутнууд суралцаж ирсэн ба нийт 850 гаруй оюутан сурч төгсжээ.
95 жилийн ойгоо тэмдэглэж буй Байгалийн улсын их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо гардууллаа. Мөн тус сургуулийн зарим багш нарыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнав.
Ойн баярын үйл ажиллагаанд тус сургуулийг 1977 онд төгссөн БУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын Сангийн сайд асан Ч.Улаан тэргүүтэй төгсөгчдийн төлөөлөл оролцов.