“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТАЛААРХ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ” СЭДЭВТ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ.
Монгол Улсын ЕПГ, ОХУ-ын ЕПГ-ын хооронд 2012.09.28-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улсын ЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэн, ОХУ-ын ЕПГ-ын дэргэдэх Прокурорын Их сургуулийн Эрхүү хот дахь Хууль зүйн салбар Дээд сургуулийн хооронд 2025.06.27-ны өдөр байгуулсан сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээний дагуу зохион байгуулагдаж буй “Хүрээлэн буй орчны талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих прокурорын хяналт” сэдэвт мэргэшүүлэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа ОХУ-ын ЕПГ-ын дэргэдэх Прокурорын Их сургуулийн Эрхүү хот дахь Хууль зүйн салбар Дээд сургуульд 2025.10.08-ны өдөр зохион байгуулагдав.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо, консул Г.Баасан-Очир, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Хяналтын ахлах прокурор Ж.Ариунаа, Мөрдөн шалгах ажиллагааны Хяналтын прокурор Г.Норовбадам, Нийслэлийн Прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, мониторинг хариуцсан прокурор Ч.Бямбажаргал, Тээврийн прокурорын газрын захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хяналтын прокурор Н.Уранбайгаль, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хяналтын прокурор О.Хурметхан, ОХУ-ын ЕПГ-ын дэргэдэх Прокурорын Их сургуулийн Эрхүү хот дахь Хууль зүйн салбар Дээд сургуулийн захирал, доктор, профессор Е.А.Рогова, Байкальск дахь Байгаль хамгаалах бүс нутгийн Прокурорын газрын дарга, хууль сахиулах 3-р зэргийн зөвлөх, генерал Макущенко.Е.А, ахмад прокурор, хууль сахиулах 3-р зэргийн зөвлөх, дэд доктор, генерал Андриянов.В.Н, “Монгол Анд нөхөд” НҮТББ-ын орлогч дарга Хмелецкая.Г.П нар болон тус сургуулийн удирдах бүрэлдэхүүн, эрдэмтэн багш нар оролцлоо.